Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ

Энэ сарын 21-25-нд Улсын нэгдсэн төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс засал хийх гэж байна. Ингэснээр тус эмнэлэгт зүрхний хагалгаа хийгдэж буй анхны тохиолдол болох аж. Энэхүү зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран гурваас дөрвөн хүнд хийхээр болжээ. Юта их сургуулиас ирэх баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, перфузлогич, бусад албаныхан багтсан байна. Тэд хагас жилийн дотор 25 орчим зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг аж. Нэгдүгээр эмнэлэгт зүрхний мэс засал хийхийн тулд туршилтын мэс заслын лабораторийг тавдугаар сарын 10-нд шинээр байгуулж, гахайнд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Мөн “Зүрхний нээлттэй мэс заслыг хөгжүүлэх” төслийг бичиж, “Юта Их Сургууль”-тай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгуулж бэлтгэл ажлуудыг хангажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here