Худалдааны төвүүд өнөөдөр ажиллахгүй

Өнөөдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй. Тодруулбал “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудыг амраах захирамжийг гаргасан юм.

 Үүнд: “Нарантуул”, “Дүнжингарав”, “И март”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, Баянзүрх их дэлгүүр”, “Бөмбөгөр 1,2,3” зэрэг томоохон худалдааны төвүүд амарна. Мөн төв замуудыг хаах тул иргэд  явганаар, унадаг дугуйгаар, эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here