Ханхүү Харри, Меган Маркл нарын хурим өнөөдөр болно

Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүмүүс өнөөдөр Их Британийн Уиндсор ордонд зохион байгуулагдах ханхүү Харри, Меган Маркл нарын хуримын ёслолыг үзэх билээ. Учир нь Их Британийн хувьд чухалд тооцогдох ханхүүгийн хуримын ёслол өнөөдөр болох юм.

Хуримыг ойроос харахыг хүссэн британичууд өчигдөр оройноос байрлалаа эзлэн баярлаж эхэлсэн байна. Хосууд орон нутгийн цагаар 12:00 цагт ордонд бөгжөө солилцож, дараа нь хотын гудамжаар аялан ард иргэдтэйгээ мэндчилэх юм.

Өнөөдөр болох хуримд сүйт бүсгүй Меган Марклын эцэг Томас Маркл эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохгүй. Тиймээс ханхүү Чарльз түүнийг орлож, Меганыг хөтлөн танхимд орох гэнэ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here