Кубын 110 зорчигчтой  онгоц сүйрчээ

Кубын иргэний агаарын тээврийн Боеинг 737  онгоц 110 зорчигч тээвэрлэж, нийслэл Гавана хотын нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа төд удалгүй сүйрчээ.

Онгоцонд 104 зорчигч, нисэх багийн зургаан ажилтан зорчиж явсан байна. Онгоцны эх бие бүхэлдээ хэмхэрч, үлдэгдлээс нь утаа уугиж буй тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулсан байна.

Одоогоор хэчнээн хүн амь эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Аврах албаныхан гурван хүнийг сүйрсэн онгоцны үлдэгдлээс гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч, олон хүн амь үрэгдсэн байх магадлалтай байгаа гэнэ. Онгоцны нисэх багийн зургаан ажилтан бүгд мексик хүн байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here