Сүхбаатарын талбайд эмнэлгийн тусламж үзүүлнэ

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт өнөөдөр Төв талбайд болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2018” гүйлтэд 30 мянга гаруй иргэд оролцохоор бүртгүүлжээ. Мөн энэ өдөр гүйлтэнд оролцохгүй ч сонирхох иргэд олон бий. Тиймээс иргэдэд үйлчлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ Төв талбайд байраа эзэлжээ. Иргэд уралдаанд гарахын өмнө болон барианд орсны дараа эмнэлэгийн анхан шатны тусламжийг авч заавар зөвлөгөөг мэргэжилтнүүд өгөх юм. Мөн цагдаагийн байгууллага өдрийн турш ажиллана.

Уламжлалт марафоны үеэр авто замын хөдөлгөөнийг хотын төв хэсэгт хязгаарласан байна. ‘Улаанбаатар марафон 2018’ олон улсын гүйлтийг дөрвөн телевиз шууд дамжуулан үзүүлэх бөгөөд 09:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явагдах аж.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here