Сургуулийн эргүүлийн биед халдсан этгээдийг шалгаж байна  

Нийслэлийн 23 дугаар сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн рүү 3491 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолооч давшлан, биед нь халдаж буй бичлэг өчигдөр цацагдсан билээ.

Тодруулбал, тус автомашины жолооч явган хүний гарц дээр машинаа орхисон байхад нь сургуулийн эргүүл зохих ёсны шаардлага тавьсан аж. Гэвч, тус этгээд шаардлагыг биелүүлэхээс татгалзаад зогсохгүй, сургуулийн эргүүлийн биед халдан танхайрчээ. Одоогоор автомашины жолоочийг Замын цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.

“School police” буюу сургуулийн эргүүл нь бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, зам хөндлөн гарахад нь туслах үүрэгтэй юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here