Шаардлага тавьсан иргэнийг зодсон жолоочийг шалгаж эхэлжээ

Өнөөдөр соошл орчинд гарцан дээр машинаа тавилаа хэмээн шаардлага тавьсан “School police” хийж буй иргэнийг зодож буй нэгэн омогтой эрийн бичлэг цацагдсан билээ.

Тодруулбал, 23 дугаар сургуулийн өмнөх явган хүний гарцан дээр 3491 УНИ “Тоёото Камри” машины эзэн гэх махлаг залуу иргэнийг зодож байгаа бичлэг цацагдсан.

Тэгвэл иргэдийн хийсэн бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллага дээрх машины эзнийг дуудаж, байцаалт авч эхэлжээ. Тун удахгүй ямар хариуцлага тооцсон талаар тайлбар хийнэ гэдгээ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдэгдлээ.

Б.Тогтох

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here