Г.Сарангэрэлийг хар тамхины хэргээр яллагдагчаар татна

БНХАУ-аас хар тамхи биедээ нууж, хууль бусаар хил давуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Г.Сарангэрэл нарыг яллагдагчаар татах саналаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон гэдгээр нь таних дээрх бүсгүйг өөр гурван хүний хамт Замын-Үүдээс дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө орж ирэхэд нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулсан юм. Тэрбээр биедээ их хэмжээний хар тамхи нуусныг “Өргөө” амаржих газрын эмч нар гаргаж авсан гэх мэдээлэл бий.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here