Дархан хотод ачааны вагон осолджээ

0
1319

Өнөөдөр 15 цаг 15 минутад  Дархан-1 өртөөний 16 дугаар замаар  ОХУ-аас БНХАУ-ын хооронд экспортын бараа тээвэрлэж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний дунд хэсэг буюу 15-24 дэх вагон замаасаа гарч унажээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны хэвлэлийн төлөөлөгч И.Цэвэлмаагаас тодруулахад “Өнөөдөр ачааны галт тэрэгний чиргүүлүүд замаасаа гарч хажуулдсан хэрэг гарсан нь үнэн. Уг ачааны чиргүүлүүдэд үр тариа, төмөр хийц эдлэл ачсан юм билээ. Урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг байсан учраас сэлгээ хийж байх үед осол болсон гэсэн. Уг ослын улмаас ямар нэгэн хүн бэртээгүй.

Тухайн үед УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ажиллаж байсан учраас мэдээлэл авсан даруйдаа хэргийн газар дээр очсон гэдэг мэдээлэл байна. Мөн Улаанбаатар хотоос яаралтай ажлын хэсэг очсон. Одоогийн байдлаар 200 хүн хэргийн газар дээр ажиллаж байгаа” гэв. a

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here