Сайд асан П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ.

П.Ганхүү нь 2016-2017 оны аравдугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажиллахдаа салбартаа мэргэшсэн мэргэжлийн сайд гэсэн тодотголтой, олон нийтээс боломжийн сайн ажилласан гэсэн үнэлгээтэй сайдын албыг хүлээлгэн өгсөн юм.

Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй юм. Тодруулбал, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here