Меган Марклын эцэг зүрхний мэс засал хийлгэжээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Харригийн сүйт бүсгүй Меган Марклын эцэг Томас Маркл зүрхний мэсэлд орж, хагалгаа нь амжилттай болсон талаар “TMZ” сайт мэдээлжээ.

Томас Маркл эдүгээ 73 настай бөгөөд өвчний улмаас Виндсор ордонд энэ бямба гарагт болох охиныхоо хуримд оролцож чадахгүй болсноо өмнө нь олон нийтэд зарлаад байсан юм.

Хунтайжийн хуримтай холбоотойгоор Меганы гэр бүл сүүлийн үед хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байх болсон нь эцгийнх нь эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Саяхан гэхэд Томасын гэр бүлийнхэн гэрэл зурагчидтай үл ойлголцол үүсгэсэн аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here