“Монголын тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн нээгдлээ

БНСУ-ын Солонгосын Үндэсний музейд “Монголын тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн албан ёсоор нээгдсэн байна.

Үзэсгэлэн долдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын талаас БСШУС-ын Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нар оролцож байгаа аж. Үзэсгэлэнд Монгол нутгаас олдсон хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас олдсон хувцас хунар, зэр зэвсэг байгаа аж.

Мөн Хүннүгийн дурсгалаас олдсон алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17 дугаар зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг нийт 550 үзмэр оролцож байгаа ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here