Төгсөх ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобусны жолооч согтуу байжээ

Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрт  тавдугаар сарын 12-ны өдөр  төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан автобусны жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Азаар автобусанд зорчиж явсан хүүхдүүд бэртэж гэмтээгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.

Иймээс төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж  ажиллах, нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг нягталж шалгахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here