В.Путин Крымд ачааны машин  унаж, украинчуудыг бухимдуулав

ОХУ-ын эх газрыг Крымийн хойгтой холбосон 19 км урт гүүрний нээлт өчигдөр болж, тус улсын Ерөнхийлөгч В.Путин оролцжээ.

Нээлтийн үеэр тэрбээр чөлөөт хувцас өмссөн байсны зэрэгцээ Камаз ачааны машиныг эх газраас Крым хүртэл өөрөө жолоодон, уг гүүрийг давсан байна. Гэвч, уг явдалд украинчууд бухимдан эсэргүүцлээ илэрхийлжээ.

2014 онд Крымын зарим хэсгийг ОХУ өөртөө нэгтгэснийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй Украин В.Путины оролцсон гүүрний бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бол АНУ-ын тал ч Украины нутаг дэвсгэр дэх хууль бус үйл ажиллагаагаа гүнзгийрүүлж буй үйл ажиллагаа хэмээн шүүмжилсэн байна.

Гүүр хоёр хэсэгтэй бөгөөд өчигдөр автозамын хэсэг нь нээлтээ хийсэн байна. Харин ирэх онд төмөр замын хэсэг нь ашиглалтад орох ажээ. Гүүрний бат бэх, хийцийг шалгахын тулд В.Путин өөрөө хүнд даацын автомашин жолоодон гүүрэн дээгүүр зорчсон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here