Кристен Стюарт Каннын кино наадамд хөл нүцгэн очжээ

Кино ертөнцийн хамгийн том наадмын нэг болох Каннын кино наадам 71 дэх жилдээ болж байна. Франц улсад зохион байгуулагддаг тус наадмын улаан хивсний ёслолд кино, загвар гээд энтертайнмэнт  ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд оролцдог уламжлалтай билээ.

Тэгвэл өчигдөр жүжигчин Кристен Стюарт тус наадамд хөл нүцгэн иржээ. Тэрбээр мөнгөлөг өнгийн богино даашинзыг “Christan Louboutin” брэндийн хар өндөр өсгийттэй хослуулан өмссөн байна. Гэвч, улаан хивснээ алхахдаа тодорхойгүй шалтгаанаар гутлаа тайлж, танхимын хаалгаар хөл нүцгэн оржээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here