С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

С.Баяр, Ч.Сайханбилэг нар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг хэлэлцэх шүүх хурал болж, өндөрлөлөө.

Улмаар шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан  хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, iүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэх шийдвэр гаргажээ.

Шүүхээс энэ сарын 10-нд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед шүүх эхлээд тэднийг батлан даалтад гаргаж, хилийг хориг тогтоох шүүгчийн захирамж гарсан ч, прокурор эсэргүүцэл бичсэн юм. Ингээд прокурорын эсэргүүцлийг дахин шүүх хэлэлцэж, батлан даалтад гаргах шийдвэрээ цуцалж, үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан билээ.

Б.Даваахүү

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here