Фэйсбүүк 583 сая хуурамч аккаунтыг хаана

Нийгмийн сүлжээний фэйсбүүк сайт 2018 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд нээсэн нийт 583 сая хуурамч аккаунтыг хаана хэмээн өчигдөр мэдэгджээ.

Тус компани хувь хүмүүсийн асар их мэдээлэл алдагдаж буйтай холбоотойгоор ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хуурамч аккаунтуудыг устгаж, дахин шинээр нээхээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч, урьдын адил нийт хаягийн  3-4 хувийг  хуурамч аккаунт эзэлсээр байгаа гэнэ.

Мөн дээрх хугацаанд нийтэлсэн 837 сая спам, хүчирхийлэл, садан самуунд уриалсан агуулгатай 30 сая орчим бичлэг, мэдэгдлийг утгах арга хэмжээ авчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here