Ч.Сайханбилэг, С.Баяр нар гадуур шалгуулахыг хүсчээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар цагдан хорихоос өөр төрлийн арга авч, шалгуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

Тэдний хүсэлтийг яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна.

Шүүхээс энэ сарын 10-нд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан байдаг. Тухайн үед уг шийдвэрийг гаргахаас хоёр цагийн өмнө батлан даалтад гаргаж, хилийг хориг тогтоох шүүгчийн захирамж гарсан ч, прокурор эсэргүүцэл бичсэн юм. Ингээд прокурорын эсэргүүцлийг дахин шүүх хэлэлцэж, батлан даалтад гаргах шийдвэрээ цуцалж, үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here