Д.Медведев Засгийн газартаа С.Шойгу, С.Лавров нарыг үлдээнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 7-нд тангаргаа өргөснөөр тус улсын өмнөх Засгийн газар огцорч, шинэ танхим бүрдэхээр болсон. Улмаар Ерөнхий сайдаар Д.Медведевийг дахин томилох саналыг В.Путин гаргаж, улмаар төрийн ДУМ дэмжсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд шинэ танхимаа бүрдүүлж эхэлжээ. Түүний Засгийн газрын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар багтсан байна.  Мөн Сангийн сайд Антон Силуанов  Засгийн газрын санхүү, эдийн засгийн салбарын дэд сайдаар, харин түүний оронд Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров томилогдох гэнэ.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний Сайд нарын зөвлөлийн саналыг Д.Медведев В.Путинд танилцуулсан бөгөөд тэрбээр тус саналыг баталсанаар ОХУ-ын шинэ Засгийн газар бүрдэх ёстой аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here