Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ
ШАР БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.15-20.24
Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Гал
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here