Хотын захиргааны байр руу халджээ

Афганистаны Жалалабад дахь хотын захиргаа руу зэвсэгт босогчид өчигдөр халджээ. Үүний улмаас 10 хүн нас барж, 40 орчим хүн гэмтэж, бэртсэн байна.

Мужийн захирагч Нангархарын мэдээлж буйгаар зэвсэгт босогчид эхлээд Жалалабад хотын санхүүгийн хэлтсийн барилгын орох хаалганы өмнө суудлын машин дэлбэлж, дараа нь олон тооны зэвсэглэсэн этгээдүүд барилга руу нэвтэрч, хамгаалалтын албаныхантай буудалцсан байна.

Буудалцаан дөрвөн цаг гаруй үргэлжилсэн аж. Энэ үеэр ажилчид нь  цонхоор  зугтан гарч байжээ. Босогчид наймуулаа байсан бөгөөд бүгд буудалцааны үеэр амь үрэгдсэн байна.

Энэ удаагийн халдлагыг “Исламын улс” бүлэглэлийн салбар “Амак” гэх бүлэглэл үйлджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here