“Евровишн”-д израил бүсгүй шалгарав

Европын хамгийн том хөгжмийн наадам болох “Евровишн” дууны уралдаан Португалийн Лиссабон хотноо амжилттай болж, шилдгээ тодруулжээ.

Тус уралдааны сүүлийн шатанд дэлхийн 25 орны оролцогч тунаж үлдээд байсан бөгөөд Израилыг төлөөлөн оролцсон 25 настай Нетта Барзилай “Toy” гэх дууг дуулж, шилдгээр шалгарсан байна. Түүний дуулсан дуу бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийн “Me too” хөдөлгөөний сүлд дуу аж.

Нетта Барзилай Израилын тэнгисийн цэргийн хүчний дуу, бүжгийн чуулгад өмнө нь дуулдаг байжээ. Түүний дуулсан “Toy” гэх дууны шүлэгт  бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн “Би чиний тоглоом биш” гэх үг хэд хэдэн удаа давтагдсан байдаг аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here