“Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг сэргээн засварлалаа

Нийслэл хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн гурван баримлыг өнгөрсөн онд хийсэн билээ. Сөүлийн гудамжинд байрлах уг баримлыг тавдугаар сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж сүйтгэсэн нь камерын бичлэгт үлдсэн байдаг.

Тэгвэл уг хөшөөг нийслэлээс дахин сэргээн засварласан аж. Харин хөшөөг эвдэлж, танхайрсан этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээг авч ажиллахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here