ОХУ-ын Элчин сайд зуурдаар нас баржээ

 Португали дахь ОХУ-ын Элчин сайд Олег Белоус Лиссабонд 67 насандаа зуурдаар таалал төгссөн талаар ТАСС агентлаг өчигдөр мэдээллээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд  “2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Лиссабонд ОХУ-ын Гадаад хэргийн яам ОХУ-аас Португалид суугаа Элчин сайд О.Н.Белоус зуурдаар нас барсанд гүнээ харамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Олег Белоус нь 1951 онд төржээ. Тэрбээр 1973 оноос ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд Элчин сайд, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албыг тус тус хашч  байсан аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here