Авлига авсан хотын даргад бүх насаар нь хорих ял ногдуулав

БНХАУ-ын Тяньжин хотын шүүхэд өчигдөр Чунцин хотын дарга асан 54 настай Сун Зенцайд холбогдох авлигын хэргийг шүүх хурал болжээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, түүнд бүх насаар нь хорих ял ногдуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, шүүгчдэгч 170 гаруй сая юаны авлига авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард албан тушаалаасаа огцорсон байна. Харин энэ оны хоёрдугаар сараас түүнийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд дөрөвдүгээр сард хэргээ хүлээжээ.

БНХАУ-ын даргаар Ши Жиньпин 2012 онд томилогдсоноосоо хойш авлига, хээл хахуультай тууштай тэмцэх болсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here