Завханы Засаг дарга өөрийн хөргөө медаль дээр хэвлүүлжээ

Аймаг, орон нутгийн эрх баригчид сүүлийн жилүүдэд оюуны спортын хөгжилд илүүтэй анхаарал хандуулах болсон. Үүнийг дагаад шатар, даам сонирхогчдын тоо ч нэмэгдэж, манай тамирчид тив, дэлхийд нэр алдраа дуурсгасаар байгаа юм. Тэдгээр аймгуудын нэг нь яах аргагүй Завхан.

Аймгийн засаг дарга Д.Батсайхан эл спортын хөгжилд тун чиг анхаарал хандуулдаг нэгэн. Гэвч, магтсан хүүхэн хурим дээрээ унгана гэгчээр тэрбээр саяхан өөрийн нэрэмжит шатрын тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж, тэргүүн байр эзлэсэн хүмүүст өөрийнхөө хөргийг хэвлүүлсэн медаль хадгалуулсан гэнэ.

Өмнө нь аймгийн Засаг дарга нар өөрсдийн нэрэмжит тэмцээн зохион байгуулж байсан ч, Д.Батсайхан дарга шиг зурагтай медалиа гардуулж, “элийрсэн” нь үгүй юм.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here