Б.Гүрсоронзон: Тээврийн хэрэгслийн лавлагааг ТҮЦ машинаас авах боломжтой

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг иргэд аливаа хүндрэл, чирэгдэлгүйгээр ТҮЦ машинаас авах боломжтой болсон талаар АТҮТ ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзоноос тодрууллаа.

-Иргэд өмнө нь эзэмшиж байсан болон одоо эзэмшиж байгаа автомашины лав­ла­гааг ТҮЦ машинаас авах бо­ломжтой болсон гэсэн. Энэ та­лаар тодруулахгүй юу?

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйл­чил­гээний чанарыг сайжруулах жил” болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх үүднээс шат да­раатай арга хэмжээнүүдийг зо­хион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд иргэд ямар нэг чи­рэгдэлгүй тээврийн хэрэгс­лийн лавлагаа авах боломж бүрдсэн. Өмнө нь иргэд болон аж ахуй нэгжүүд одоо эзэмшиж байгаа болон өмнө нь эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лав­лагааны тасгаас авдаг бай­сан. Харин энэ үйлчилгээг нэвт­рүүлс­нээр өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжтой болсон.

-Ер нь улсын хэмжээнд хэч­нээн ТҮЦ машинаас лав­лагаа авах боломжтой вэ?

-Улсын хэмжээнд 108 ТҮЦ ма­­шин ашиглагдаж байгаа. Тэд­­­­гээрээс лавлагаа авах бо­ломжтой гэсэн үг.

-Тээврийн хэрэгслийн лав­лагааг ямар тохиолдолд ир­гэнээс шаарддаг юм бэ?

-Ха­ламжийн үйлчилгээ, банк сан­хүүгийн байгууллагаас зээл авах, төрийн болон хууль хүч­ний байгууллагуудад тодор­хой­лолт бүрдүүлэх зэрэг то­хиолдолд шаарддаг.

-ТҮЦ машинаас хэдэн төг­рөгөөр авах вэ?

-1000 төгрөг. Өмнө нь хөдөө орон нутгийн иргэд тээврийн хэрэгслийн лавлагаа авахын тулд өөрийн биеэр их мөнгө зарцуулан нийслэлийг зорьдог бай­сан бол одоо ТҮЦ машинд 1000 төгрөг төлөөд л авах бо­ломж­той болсон. Баян-Өлгий айм­гийн иргэн байлаа гэхэд Улаан­баа­тарт ирэхийн тулд 1800 км зам туулж, хамгийн багадаа 100 гаруй мянган төгрөгийг замын зардалдаа зориулдаг байсан. Харин одоо орон нутагтаа ашиглагдаж байгаа ТҮЦ машинд очиход л хангалттай.

-Та ачаалал буурсан гэж хэлсэн. ТҮЦ машинаас лав­лагаа олгож эхэлснээс хойш та­най хэлтсийн ачаалал хэр буурсан бэ?

-Манай Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс өдөрт дунд­жаар 1000-1200 тээврийн хэ­рэгс­лийн бүртгэл, шилжилт хө­дөлгөөн хийж, улсын ду­гаар олгох үйлчилгээ үзүүл­дэг. Одоо­гийн байдлаар 1000 га­руй иргэн, аж ахуй нэгж бай­­гууллага тээврийн хэрэгс­лийн өмчлөгчийн лавлагаагаа ТҮЦ машинаас авсан байна. Иргэ­дийн цаг, мөнгийг хэмнээд зог­сох­гүй үйлчилгээний ачаалал ч тодорхой хэмжээгээр буурсан.

-Иргэд ямар нэг эвдрэл гэмтлээс шалтгаалан сүүлийн хэдэн жил ашиглаагүй тээв­рийн хэрэгслийнхээ улсын дугаараа хасуулаагүйн улмаас татварын өр, торгуульд унах тохиолдол гарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөх­гүй юу?

-Ул­сын хэмжээнд нийт 90000 гаруй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан тат­вар зэрэг татвар, хураамжаа төлөөгүй эзэмшигч байна гэсэн судалгаа гарсан. Иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн өмчлөлд бай­гаа хасагдах жагсаалтад ор­сон тээврийн хэрэгслийн ул­сын дугаараа хасуулаагүйн улмаас өөрөө явагч хэрэгслийн албан татвар зэрэг татварын өр, хүү алданги, торгуульд унах эрс­дэлтэй. Тиймээс “https://www.transdep.mn/deductible_vehicles.php” гэсэн хаягаар нэвтэрч, өөрийн өмчлөлд бүртгэлтэй ха­сагдах тээврийн хэрэгслийг ха­рах боломжтой. Хэрэв ха­сагдах тээврийн хэрэгслийн жаг­саалтад таны машин орсон бол ул­сын бүртгэлээс хасуулахын тулд улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэр­чилгээгээ өмчлөгчийн хүсэл­тийн хамт бүрдүүлж, АТҮТ-д хан­дах хэрэгтэй.

-Жагсаалтад ороогүй ч цаа­шид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ хэрхэн улсын бүртгэлээс ха­суулах вэ?

-Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт, Нийс­лэлийн татварын албаны то­дор­хойлолт, Автотээврийн хэ­рэгс­лийн гэрчилгээ, Улсын ду­гаарын тэмдгээ АТҮТ-д ав­чирч, хасалт хийлгэх бо­ломж­той.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here