Бусдад түвэг удахгүй амьдарцгаая

0
264

Өнгөрсөн сард “Буян-Ухаа-1” хороололд амьдардаг нэгэн гэр бүл бусдын санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас сүйдэх дөхсөн ноцтой хэрэг гарсан юм. Тус хорооллын нэгэн оршин суугч унтахынхаа өмнө тагтан дээрээ гарч тамхилаад, тамхиныхаа цогийг унтраалгүй шидсэн нь доод давхрынх нь тагт дээр унаж, гал гарсан байдаг. Тухайн үед “Хэрвээ тэр шөнө хөрш айлынх нь залуу эрт унтчихсан байсан бол, тагтан дээр чинь гал гарлаа хэмээн хаалгыг нь нүдэж тэднийг сэрээгээгүй бол ямар аймар зүйл болох байсныг таашгүй” хэмээн хохирогч эмэгтэй бичсэн байв. Бусдын шидсэн тамхины цогноос үүдэн гал гарсан анхны тохиолдол энэ биш. Зөвхөн тус хороололд л гэхэд жилд ийм хэрэг 2-3 удаа гардаг аж.

Нийтийн орон сууцанд амьдарч буй хүн бүхэнд заавал баримтлах дүрэм, жишиг соёл гэж бий. Та тамхи татдаг байж болно. Гэхдээ тамхиа орцонд, хүүхдийн тоглоомын талбайд, тагт дээрээ, бүр 00-ийнхоо өрөөнд хүртэл татаж болохгүй. Би өөрийнхөө гэр оронд юу дуртайгаа хийж болно хэмээн та бодож байж магадгүй. Гэхдээ нийтийн орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжин таны татсан тамхины утаа доод, эсвэл дээд давхрын тань айлд орж тэдэнд түвэг удаж болно шүү дээ.

Тагтан дээрээ ч бай, нийтийн эзэшлийн зам талбайд ч бай хамаагүй. Татсан тамхиа заавал унтрааж хэвшихгүй бол олон хавар нэгэндээ гэдэгчлэн нэг л өдөр онц ноцтой гэмт хэргийн холбогдогч болж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлж байна. Бусаддаа түвэг удахгүй амьдарцгаая.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here