Шинзо Абэгийн хүсэл биеллээ

Японы доод танхимын ээлжит бус сонгууль өчигдөр өглөө эхэлж, дүн нь эдүгээ аль хэдийнэ тодорхой болсон байна. Тодруулбал,  тус улсын Ерөнхий сайд 63 настай Шинзо Абэгийн нам үнэмлэхүй ялалт байгуулжээ.

NHK агентлагийн мэдээлснээр тус улсын парламентын доод танхимын 465 суудлын төлөө 1180 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Шинзо Абэгийн тэргүүлэх Либериал Ардчилсан нам 312 суудал авч, үнэмлэхүй олонхи болж чадсан байна. Ингэснээр тус улсын Ерөнхий сайдын зорилго биелэхэд нэг алхам ойртлоо.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилгоор өөрийн намын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд  Шинзо Абэ өнгөрсөн сарын сүүлчээр парламентын доод танхимыг тараасан байдаг. Парламентад аль нэг нам, эвсэл олонхи болохын тулд 233-аас цөөнгүй суудал авсан байх ёстой. Энэ тохиолдолд эрх баригчид хууль тогтоомжоо бусдын хамааралгүй батлуулах боломжтой болж байгаа юм.

Б.Даваахүү

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here