Ерөнхийлөгч асан И Мён Багийг баривчиллаа

БНСУ-ын прокурорын газраас тус улсын Ерөнхийлөгч асан И Мён Багийг 11 тэрбум воны авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн хуулийг зөрчсөн, баримт бичгийг хууль бусаар хадгалсан зэрэг 12 зүйл заалтаар буруутган баривчлах хүсэлт гаргасан билээ.

Тэгвэл Сөүлийн шүүх өчигдөр прокуроруудын хүсэлтийг хэлэлцэж, экс Ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарсан даруйд И Мён Баг баривчлагдсан байна.

Шүүхээс түүнийг гэмт буруутайг тогтоовол хамгийн ихдээ 45 жилийн хорих ялаар шийтгэх юм байна.

И Мён Баг нь 2008-2013 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here