Парламентын ордонд нулимс асгаруулагч хий  цацжээ

Косовогийн УИХ-ын чуулганаар энэ мягмар гарагт Монтенегрогийн хилийн зурвасыг тогтоох асуудлыг хэлэлцжээ. Гэвч, энэ үеэр сөрөг хүчнийхэн танхимд нулимс асгаруулагч хий цацаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

УИХ-ын чуулганаар Монтенегрогийн хилийн зурвасыг тогтоох асуудалд гишүүд санал нэгдсэн тохиолдолд Косовагийн иргэд Европын холбооны улсууд руу визгүй зорчих эрхтэй болох байжээ.

Гэтэл Косовогийн сөрөг хүчин хэт их буюу 77 кв.км талбайг тусгаар тогтносон жижиг улсад өгөхгүй хэмээн эсэргүүцэж, улмаар түүнийгээ илэрхийлэхдээ хий ашигласан аж.  Гэхдээ энэ тохиолдол анхных биш юм. Өмнө нь 2015, 2016 онд ч хэсэг улстөрчид санал хураалтыг таслах зорилгоор нулимс асгаруулагч хий цацаж байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here