Токио дахь монголчууд “Шогукан” компанийн өмнө жагсч байна

“Корокоро” гэх комик сэтгүүл Чингис хааныг доромжилсон асуудлаар яг одоо Токио дахь  монголчууд эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Сэтгүүл Чингис хааны нүүрэн дээр үл хүндэтгэсэн ёс суртахуунгүй, өөрөөр хэлбэл эрэгтэй хүний бэлэг эрхтний зураг зурж, хэвлэлтэд гаргасан бөгөөд уг сэтгүүлийг уншсан монголчууд Чингис хааныг доромжилсон “Корокоро” сэтгүүлийн редакц руу залгаж сэтгүүлээ хэвлэхийг зогсоох, худалдаанаас татахыг шаардаж байгаа аж.

Тэд орон нутгийн цагаар 15.00 цаг хүртэл Токио хотын Чиода дүүргийн Хитоцубаши гудамжны “Шогукан” компанийн байрны өмнө жагсах юм байна.

Түүнчлэн, Япон дахь Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргаж, Шогукан компанид мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд  үүний хариуд “Шогукан” компаниас ч  уучлалт гуйсан хариу мэдэгдэл иржээ. Гэсэн ч,  монголчууд уг “манга”-г борлуулалтаас эргүүлэн татаж, залруулга хийх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Yag odoo Mglchyydiin eserguutsel bolj bna. Chingis haaniig doromjilson setguuliin hevleliin company yrd eserguutslee ilerhiilej bna.

Posted by Zulaa Hongorzul on Sunday, February 25, 2018

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here