Нисэх онгоцны тээшнээс 100 гаруй жоом гарч иржээ

Өмнө нь нисэх онгоцны тээшнээс могой гарч, зорчигчдыг сандарган, олныг айдаст автуулдаг байсан. Тэгвэл түүнээс ч аймшигтай явдал хоёр ч удаа тохиолджээ.

Тодруулбал, БНХАУ-ын Кунмин хотын Чаншуй олон улсын нисэх онгоцны буудалд газардсан хоёр ч онгоцны зогчигчийн тээшнээс 100 гаруй тооны жоом олдсон байна.

Одоогоор тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хомс байна. Жоомнууд ямар шалтгааны улмаас онгоцонд байсан, ямар загварын, ямар дугаартай онгоцны тээшнээс гарсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн жил ч гэсэн Ханзоугаас тус нисэх буудалд газардсан онгоцноос харх гарч байсан удаатай.

Б.Даваахүү

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here