Москвад 43 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод урьд өмнө нь орж байгаагүй хэмжээний их цас оржээ. Үүний улмаас нэг хүн нас барж, олон хүн гэмтэж бэртсэн байна.

ОХУ-ын Цаг уурын газрын албаны эх сурвалжийн мэдээллээр, Москвад өчигдөр өглөө хүртэлх 24 цагийн турш цас орж,  43 см хүртэлх зузаан цасан бүрхүүл тогтжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 2000 орчим мод үндсээрээ булгаран унаж, цахилгааны утас тасарсны улмаас нэг иргэн нас барсан байна.  Мөн таван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.

Түүнчлэн, Москвагийн нисэх онгоцны буудалд 150 орчим нислэг хойшилж, хэдэн арван нислэг цуцлагдсан аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here