ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилжээ.

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар Их сургуулийг түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. МУИС-ийн Улс төр судлалын ангид докторантурт сурч байгаа аж.

Тэрбээр өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Төрийн албаны хувьд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here