Манай нохой хашааны, Д.Загджав төрийн “буг”

Хөөрхий дөө муу Загджав. Муу юм хаана л болно тэнд нэр нь явдаг, үйлтэй амьтан. Нэр нь ч тэр, бие нь ч тэнд явдаг задарсан “нохой”. Яг манай нохой шиг. Тэр жил би нэг гөлгийг гудамжинд явахад нь тэжээж гэртээ авч ирсэн шиг мань хүнийг газрын амьтан байхад нь дээш татаж, Хан-Уул дүүргийн хаан болгосон хүн нь Намбарын хүү. Намбарын хүүг “намбар ван” байхад, намайг гэрийн эзэн байхад манайд гөлөг, МАН-д Загджав ирсэн.

Харамсалтай нь, мань хүн манай өнөөх гөлөг шиг эзнийхээ чихийг халууцуулсан нь олон. Эзнийгээ хазсан нь бүр ч олон. Хүн рүү дайрлаа манай гөлөг, ороо нь орлоо манай гөлөг гэдэг шиг хүнийг машинаар дайрчээ Загджав, хүүхэн, шуухны хормой хот татаж, чангаажээ Загджав, мөрийтэй тогложээ Загджав, мөнгөний асуудалд оржээ Загджав, сонгууль луйварджээ Загджав.

Хэдэн хэвлэлийн шарласан хуудас, хэдэн сайтын улирсан дугаараар дүүрэн түүний нэр. Мань хүн найман жил Хан-Уулыг удирдаад, газраас эхлээд зарж болох бүхий л зүйлийг наймаалцаж, бүтэн нойргүй болсон. Удалгүй 2012 онд булхай луйвраар намынхаа гишүүн Д.Идэвхтэнг унагаж, УИХ-д дөрвөн жил хийсэн зүйлгүй, нэр гаргах ажилгүй төрийн “буг” болсон нь үнэн.

Хүн гүтгэж байна гэх юм бол Загджав Монголын улс төрд сүүлийн хорь гаруй жил явахдаа яг ямар бодлого, ул мөр үлдээв хэмээн хэвлэлийн хэрэгслээс шүүгээд үзэхэд хангалттай хэлээд өгнө. Увайгүй явсан, хуншгүй загнасан гэсэн намтар үзэгдэхээс өөрөөр хийсэн зүйл үнэндээ алга, түүнд. Бодоод олъё, хайгаад өгье гэсэн ч алга.

Хань хайж авсан гөлөг минь хааяа ч болов хуцаж хэргээ гаргадаггүй шиг л хэрэггүй амьтан. Жилийн жилд өвлийн идэш гаргахаар манай нохой хувь, хэлтэрхий горьдож хөлд эргэлддэг шиг нам нь ялалт байгуулах тоолонд албан тушаалын хэлтэрхий горьддог хэдэн өвгөчүүд МАН-д бий.

Тэдний нэг нь мөнөөх л Загджав. Өнгөрсөн сонгуулиар олонхи болсон намаасаа Ашигт малтмалын газрын дарга болгож өг гэж шантаажлаад, үл бүтэхээр нь УИХ-ын 10 гишүүнийг лоббидон байж, Уул уурхайн дэд сайдаар томилогдлоо хэмээн хэвлэлийн шарласан хуудсанд үлджээ.

Дэд сайд болох хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн арав хүрэхгүй сая төгрөгийн орлоготой гэсэн атлаа дөрвөн тэрбумын байранд амьдардаг гэжээ. Манай нохой ганц ч хуцалтын нэмэргүй хэр нь хоолны ихийг цусалдаг шиг л юм уу даа, хөөрхий. Сүүлийн үед нохой минь зөнөг залгаад хий юм харж, хоосон зүйл сонсч, хаа нэг хуцах ч биш, улих ч биш дуугардаг шиг.

Хэлгүй шахам Загджав хэл ороод сүрхий. “Оюутолгойг Канадуудаас авах нь зөв” гэж зөнөж, ард түний дуртай сэдвээр ярьж, хэн нэгэнд таалагдах гэж чармайж сууна. Учрыг нь сонсвол Оюутолгойд шахаа хийдэг дүүгийнх нь компанид асуудал гарахаар учиргүй дуу орж буй нь тэр.

Засгийн газрын бодлого, сайдынхаа үгнээс зөрөн ганцаарчилсан тоглолт хийж буй нь цаанаа ганцхан хувийн эрх ашигтаа хүлэгдсэнийх. Сүүлдээ бүр “солио” туссан аятай ТВ-9 телевизийн хөтөлбөрөөр “Ер нь дэд сайд чинь танхимын гишүүн биш шүү дээ” хэмээн зөнөглөж сууна.

Улс төр гэдэг бол багаар тоглодог тоглоом бөгөөд урд, ардаас хутга шаахгүй байх нь их жудаг шүү гээд сануулчихвал буруудахгүй болов уу. Би гэхэд зөнөөд эзэн рүүгээ дайрдаг нохойгоо арга ядаад гинжилсэн шиг Ардын намынхан энэ нэг нөхрөө дөнгөлж дөнгөдөггүй юм байх даа. Д.Сумъяабазарыг, У.Хүрэлсүхтэй нь, Ардын намыг, ардын засагтай нь зөнөсөн гишүүн чинь муухай харагдуулаад байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here