Эмэгтэйчүүд Д.Трампыг эсэргүүцэн жагслаа

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп библи судар дээр гараа тавьж, АНУ-ыг дахин аугаа үндэстэн болгохоо амлан тангараглаж, албан ёсоор тус улсын хамгийн хүчирхэг хүн болсноо зарлан тунхаглаж байсан юм.

Тэгвэл Д.Трампыг Ерөнхийлөгч болсноос хойшхи яг нэг жилийн босгон дээр буюу өчигдөр олон мянган эмэгтэйчүүд түүнийг эсэргүүцэн жагсчээ. Гэхдээ тооны хувьд өнгөрсөн жилээс харьцангуй бага хүмүүс жагсаалд оролцсон байна.

Эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн жил ч мөн болж байсан билээ. Тус жагсаалтын талаар Д.Трамп “Эмэгтэйчүүдийн жагсаалд яг тохирсон өдөр байна” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн байв.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here