ТҮЦ машинаар 18300 иргэн үйлчлүүлжээ

Орхон аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний гурван  цахим машин /ТҮЦ машин/ ажиллаж байна. Тодруулбал, гэр хорооллын төрийн үйлчилгээний байр, Нутгийн удирдлагын ордон, Холбооны газрын байранд байрлуулсан ТҮЦ машинуудаас иргэд 18 төрлийн багц үйлчилгээг авах боломжтой юм.

Өнгөрсөн онд ТҮЦ машинаар 18300 иргэн үйлчлүүлж төрийн үйлчилгээ авсан байна. Үүнд, иргэд “Иргэний үнэмлэхний лавлагаа”, “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, “ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”, “Оршин суугаа хаягийн тодорхойлолт лавлагаа”-г төрийн байгууллагад хандахгүйгээр ТҮЦ машинаас хамгийн их  авч  үйлчлүүлжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here