Транзит тээвэр, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэн Ерөнхийлөгч Х.Баттулга “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ард түмний харилцаа сайжирч байгаа. Ялангуяа, хоёр улсын тээврийн салбарын бүхий л хамтын ажиллагааг хариуцан, шинэ төвшинд гаргахад өндөр хүчин зүтгэл гаргасныг тань өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор шагналаа. Цаашдаа хамтын ажиллагаандаа улам их амжилт гаргаарай” гэв. Энэ үеэр Цыденов Алексей Самбуевич “ОХУ болон Монгол Улсын харилцаа өндөр төвшинд хөгжиж байгааг мэдэрч байна. Мөн Монгол Улс манай Буриад улстай харилцаагаа илүү нягт болгох хэрэгтэй гэж бодож байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад цахилгаан эрчим хүч тотвортой үнээр тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, транзит тээвэр, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар талууд санал солилцжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here