Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1579 хүнд баривчлах ял оноожээ

Өнөөдөр 12.00 цагт ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 757 гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд үүний улмаас долоон хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн зургаа нь насанд хүрэгчид, нэг нь хүүхэд байжээ.

Өнгөрөгч онд гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн шинжтэй үйлдэл 2028 бүртгэгдэж өмнөх оноос гурав дахин өсчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл, зөрчил огцом өссөн нь хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлж байгаатай холбоотой аж.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг нэн тэргүүнд шалгаж, хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байгаа аж. Улмаар 2017 онд согтуугаар гэр бүлээ айлгаж дарамталсан, зодсон хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн 1579 хүчирхийлэл үйлдэгчийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 7-30 хоног баривчилж, зан үйлийн албадан сургалтад хамруулсан байна.

Хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан этгээдийн 20 орчим нь л давтан гэмт хэрэг үйлдсэн байгаа нь баривчлах, зан үйлийн албадан сургалтад хамруулсны үр дүн өндөр байгааг харуулж байна гэв.

С.Будрагчаа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here