Австралийн Сиднейд 47.3 хэм хүртэл халж байна

Эрс тэс уур амьсгалтай манай оронд тэсгэм хүйтэн хэдийнэ айлчилсан бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хязгаарт орших Австралийн өмнөд хэсгийн нутагт зун болж, 47 хэм хүртлээ халж байгаа аж.

Өчигдөр л гэхэд Сиднейн Пенритэд 1936 оноос хойш анх удаагаа 47.3 хэм хүрч халсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд тохиогоогүй их халуун болж бүртгэгджээ.  Улмаар гал түймэр гарахаас сэргийлэх зорилгоор эрх баригчид энэ өдрүүдэд гал гаргахыг хоригложээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here